Сүүлийн жилүүдэд Солонгос улсыг зорих гадаадын жуулчдын урсгалд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байна. Урьд өмнө нь K-pop, K-drama-гийн нөлөөгөөр аялал жуулчлал давамгайлж байсан бол өнөөдөр K-Beauty, K-Clinic буюу гоо сайхны үйлчилгээ шинэ чиг хандлага болж, жуулчдын Солонгосыг зорих нэг гол шалтгаан болж байна.
Өндөр хөгжилтэй технологи, мэргэжлийн нарийн үйлчилгээ, харьцангуй боломжийн үнэ зэрэг нь Солонгосыг гоо сайхны аяллын төв болгон тодруулж байгаа юм.
VandS Clinic нь энэхүү шинэ чиг хандлагын дунд анхаарал татаж буй эмнэлгүүдийн нэг болоод байна.
Тус эмнэлэг нь Солонгос даяар 50 гаруй салбар, Япон улсад 3 салбартай бөгөөд жилийн 365 хоног амралтгүй ажилладаг өргөн сүлжээтэй. Үйл ажиллагааны тогтвортой байдал, хүртээмжийн хувьд гадаад, дотоодын үйлчлүүлэгчдийн итгэлийг татаж байна.
Мөн оригинал бүтээгдэхүүн, баталгаат төхөөрөмж ашиглан үнийн хөөрөгдөлгүй, ил тод үнээр үйлчилгээ үзүүлдэг нь тус эмнэлгийн онцлог хэмээн үнэлэгдэж байна.
Тус эмнэлэгт орчин үеийн технологид суурилсан арьс, гоо сайхны олон төрлийн үйлчилгээ хийгддэг байна. Үүнд:
Ultherapy, Thermage зэрэг төхөөрөмжөөр арьсыг өргөж чангалан, унжилтыг багасгах эмчилгээ.
Pico Laser, Toning технологиор нөсөө толбыг багасгаж, арьсны өнгийг жигдрүүлэх эмчилгээ.
Батга, батганы дараах сорви болон арьсны бүтцийг сайжруулах лазер, нөхөн сэргээх эмчилгээ.
Rejuran, Collagen Booster зэрэг арьсны гүн чийгшил, уян хатан чанар болон арьсны бүтцийг сайжруулах тарилгын эмчилгээ.
Нүүрний хэлбэрийг засах, эзлэхүүн нөхөх болон үрчлээг багасгах тарилгын үйлчилгээ.
Onda зэрэг технологи ашиглан хэсэгчилсэн өөхлөлтийг багасгаж, биеийн галбирыг хэлбэржүүлэх эмчилгээ.
VandS-д зөвхөн арьсны эмчилгээнээс гадна нөхөн сэргээх эмчилгээ болон гоо сайхны мэс заслын төрөл бүрийн үйлчилгээ хийгддэг байна.
Арьсны нөхөн төлжилтийг дэмжих, хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулах, арьсны ерөнхий чанарыг сайжруулах зорилготой нөхөн сэргээх эмчилгээ.
Нүдний давхраа, хамар, нүүр таталт, өөх соруулах, хөхний мэс засал зэрэг үйлчилгээг хувь хүний онцлогт тохируулан, байгалийн харагдах үр дүнг чухалчлан хийдэг.
Үсний халцрал, шингэрэлтийг засахын зэрэгцээ хөмсөг, сахал зэрэг хэсэгт үс нөхөн суулгах орчин үеийн технологид суурилсан үйлчилгээ.
Эдгээр нь зөвхөн гоо сайхны өөрчлөлтөөс гадна хувь хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц үйлчилгээ болж байна.
Сүүлийн үед тус эмнэлгийг зорих гадаадын үйлчлүүлэгчдийн тоо тогтмол өсөж, Солонгосын гоо сайхны үйлчилгээний олон улсын эрэлт нэмэгдсээр байна.
Солонгос болон бусад улсын үйлчлүүлэгчдийн зэрэгцээ Монгол Улсаас зорин ирэх үйлчлүүлэгчдийн тоо ч нэмэгдэж байгаа бөгөөд VandS Clinic-ийн Сөүл хотын 5 салбарт Монгол хэлний орчуулагч ажилладаг нь үйлчилгээ авахад илүү хялбар нөхцөл бүрдүүлж байна. Мөн гадаад үйлчлүүлэгчдэд зориулсан зөвлөгөө, үйлчилгээ хөгжсөн нь анхаарал татаж байгаа юм.
Тус эмнэлгээр Монголын зарим олны танил эрхмүүд үйлчлүүлсэн байна. Тухайлбал, жүжигчин Дөлгөөн, Туяа, Баярмаа, дуучин Хишигдалай тэргүүтэй уран бүтээлчид VandS Clinic-ийг зорин үйлчлүүлжээ.
K-Beauty чиг хандлага эрчимжихийн хэрээр Солонгосын гоо сайхны салбар зөвхөн дотоодын бус, олон улсын хэрэглэгчдэд чиглэсэн томоохон зах зээл болон тэлж байна.
Гоо сайхны үйлчилгээ нь Солонгосыг зорих аяллын шинэ шалтгаануудын нэг болж, жуулчдын урсгалд бодит нөлөө үзүүлж буй энэ үед VandS Clinic зэрэг эмнэлгүүд уг чиг хандлагын төвд байсаар байна.
Доорх сувгуудаар VandS Clinic-тэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч, цаг захиалан үйлчлүүлэх боломжтой.
VandS Mongolia: https://linktr.ee/vandsmongoli...
Вэб сайт: https://mn.vandsclinics.com/
Утас: +82 10-8695-8868
Фэйсбүүк: Facebook
Инстаграм: Instagram